Бүх сургалт

khulgee tumnee
Адъяадорж Б
ГүнзгийEnglish
IELTS Hack: Академик Интерактив Сургалт
Ready to turn your B2 English into an IELTS 7.0+ score? This intensive, 6-module online course is built for upper-intermediate learners who want a structured, high-yield path to exam success.
4.5(2)9 суралцагч4h 10m7 бүлэг
Тойм
Зөвхөн бичлэг үзэээд л байхын оронд та шууд хариу нь гардаг дасгалууд дээр бас ажиллаж, иж бүрэн mock test-үүд хийж, манай тоглоомжуулсан даалгавруудын тусламжтайгаар ур чадвараа идэвхтэйгээр хөгжүүлэх болно. Модуль бүр шалгалтын нарийн бүтцийг нэг бүрчлэн тайлбарлах тул та шалгалтын танхимд бүрэн дүүрэн итгэлтэй орно шүү.
Та юу сурах вэ
- Энэ сургалтыг дуусгаад таны авч үлдэх 6 чадвар:
- Шалгагчийн тархийг уншина: Speaking & Writing дээр яг яаж оноо өгдөг шалгууруудыг хардаг болж, дээд онооны тактикаар хариулна.
- Ахисан шатны дүрмээр ярина: Дүрмийн нарийн бүтцүүдийг хэвшмэл биш, яг л унаган англи хэлтэн мэт хэрэглэж сурна.
- Хурдан уншина: Skimming & Scanning аргаар Reading-ийн асуултуудыг хугацаанаас нь өмнө баттай цохиж дуусгана.
- Зальжин аудиог төвөггүй ялгана: Listening дээр төөрөгдүүлдэг асуулт, акцентын ялгаа, ижил утгатай өөрчилсөн үгсийг (paraphrasing) ялгаж сонсож чаддаг болно.
- Академик түвшинд цэгцтэй бичнэ: Task 1 & 2 эссэг холбоос үгс, академик үгсийн сангаар логик дараалалтай, цэгцтэй бичиж сурна.
- Өөрийнхөө сул талыг датагаар хянана: Модуль бүрийн туршилтын дата дээрээ үндэслэн яг аль хэсэг дээр оноо алдаж байгаагаа мэдэж шалгалтын өдрөөс өмнө засна.
- Модуль бүрт таныг хүлээж буй боломжууд:
- Band 7+ дүрэм бэхжүүлэлт: Оноог тань 6.0-аас 7.0+ руу татах ахисан шатны бүтэцтэй гүнзгий хичээлүүд.
- Strategic Reading & Listening: True/False/Not Given, Headings, Map Labeling зэрэг асуултын төрөл бүрийг хэрхэн "баттай" ажиллах зөвлөгөө.
- Шууд үнэлгээтэй дасгалууд: Даалгавраа илгээх товчийг дармагц алдаа болон хариу тань секундийн дотор харагдана.
- AI Writing & Speaking шалгагч: Эссэ болон ярианы даалгавраа AI-аар шууд, үнэн зөв дүгнүүлж, хаана алдаж байгаагаа бодитоор засуулна.
- Чадварын Mock Test: Модуль бүрийн төгсгөлд Listening, Reading, Writing, Speaking-ийн иж бүрэн туршилтын сорил авна.
- 🕹️ Mid-Way Challenge:
- р модулийн дараа тоглоомжуулсан (gamified) сорилтуудтай тулна. 🤫
Хөтөлбөр
7 бүлэг
Бүрэн хичээлүүд бүртгүүлэхэд нээгдэнэ.
Урьдчилсан шаардлага
- Энэхүү сургалтаас хамгийн өндөр үр дүн авахын тулд танд дараах шаардлага шаардлагатай:
- Хэлний түвшин: Англи хэлний B2 (Upper-Intermediate) ба түүнээс дээш түвшинтэй байх.
- Анхан шатны чадвар: Төвөгтэй бичвэрийн гол санааг ойлгодог, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг, өөрийн мэдэх сэдвээр дэлгэрэнгүй, цэгцтэй биччихдэг байх.
- Техник хангамж: Тогтвортой интернет холболт болон speaking бэлтгэлд ашиглах ажиллагаатай микрофон бүхий суурин компьютер эсвэл лаптоп.
- Санамж: Энэхүү сургалт нь суурь англи хэл заахгүй. Энэ бол таны одоо байгаа англи хэлний мэдлэгийг IELTS-ийн өндөр оноо болгон хувиргах шалгалтад бэлтгэх хурдасгуур (accelerator) юм.
Багшийн тухай
Batchuluun B.
Lever instructorСуралцагчдын сэтгэгдэл
4.5нийт 2 сэтгэгдэл“test”
“nice course”
